Таны биеийг цэвэрлэх үйлчилгээтэй чухал 11 бүтээгдэхүүн

Хүний бие өөрт хуримтлагдсан хорыг өөрөө зохицуулах чадвартай байдаг. Харин энэ системийг дэмжиж өгвөл бие организм улам сайн эрүүлжих нь ээ. Тэгвэл таны биеийг цэвэрлэх үйлчилгээтэй чухал 11 бүтээгдэхүүнд юу юу ордгийг сонирхуулая.

Хамгийн гол нь эдгээр бүтээгдэхүүнүүд нь бүгд байгалийн цэвэр бүтээгдэхүүнүүд.

1.Алим

Алимны шүүс нь хүний биеийг маш сайн төдийгүй ханиад томуу зэрэг халдвар авахад вирустэй тэмцэхэд тусалдаг. Алим нь пектин агуулдаг – пектин нь биед буй хүнд металлыг арилгахад тусалдаг. Цаашилбал, алим тодорхой арьсны өвчний, нарийн гэдэсний паразитийн арилгах, давсаг үрэвслийн эсрэг эмчилгээг сайжруулах, элэгний  асуудлаас урьдчилан сэргийлдэг.

2.Хүрэн манжин

Таны биеийг цэвэрлэх үйлчилгээтэй хамгийн чухал бүтээгдэхүүн бол хүрэн манжин. Хүрэн манжин нь таны элгэний үйл ажиллагаанд туслахаас гадна алимны адил пектин агуулдаг. Эмч нар хүрэн манжинг хоолондоо хэрэглэхийг зөвлөдөг.

3. Сельдерей

Хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Энэ нь цусыг цэвэршүүлж, давсагт шээсний хүчлийн хуримтлал болгохоос сэргийлж мөн бамбай булчирхай болон өнчин тархийг өдөөж байдаг. Бас нэг ашигтай тал нь сельдерей бөөр болон давсагны ажлыг хөнгөвчлөх, хөнгөн шээс хөөх нэгэн төрлийн эм болж өгдөг.

4.Сонгино

Сонгино нь бие дэх хорыг арьсаар дамжуулж гадагшуулдаг. Түүнээс гадна гэдсийг цэвэрлэдэг.

5.Байцаа

Өдөр тутам хэрэглэдэг хүнсний ногоо тань ямар ашигтайг мэдэх үү? Байцааны шүүс нь ходоодны шархыг эдгээхэд тусладаг аж. Байцаанд агуулагддаг сүүний хүчил нь бүдүүн гэдэсний эрүүл мэндийг сахидаг байна. Зөвхөн байцаа гэлтгүй ногоон өнгийн ногоонууд нь сульфорфан гэх бодис агуулдаг. Энэ бодис нь биед агуулагдах хорыг гадагшлуулахад тусладаг.

6. Сармис 

Сармис нь цусны цагаан эсний хэмжээг хэвийн байлгаж, биед агуулагдах хорт бодисыг гадагшуулахад туслах аллицин гэх бодисыг агуулдаг. Мөн сармис нь амьсгалын системийг цэвэрлэж, цусыг цэвэрлэдэг. Хүн бүр түүнийг биеэс никотин-ыг гадагшлуулдаг гэдгийг сайн мэддэггүй. Тиймээс тамхинаас гарах гэж буй хүмүүст маш их хэрэгтэй ногоо болдог.

7. Нимбэг

Өөрийн элэг, зүрхэндээ зориулж нимбэгний шүүсэн дээр бага зэрэг бүлээн ус нэмээд ууж заншаарай. Түүнээс гадна нимбэгний шүлтлэг чанар нь бөөрний чулуу үүсгэхээс сэргийлдэг, Витамин С их агуулдаг учир судасны системийг цэвэрлэхэд тусладаг их ачтай бүтээгдэхүүн байх нь ээ.

8. Цагаан гаа

Олонд танигдсан чанар нь ханиадыг дардаг билээ. Ханиад дарахаас гадна биеийн хорыг арьсаар дамжуулж хөөдөг байна.

9.Лууван

Лууван болон луувангийн шүүс нь амьсгалын замын болон арьсны өвчнийг анагаахад тусладаг. Мөн цус багадалтын эсрэг, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулахад хэрэглэгдэнэ.

11. Ус

Бидний бүх эд эс усаар тэтгэгддэгийг хүн бүр мэднэ. Бүр бидний сэтгэл санаа бие дэх усны хэмжээнээс хамаардаг. Орчин үед хүмүүс цэвэр усыг кофе, цайгаар сольдог болсон. Өдөрт 1,5-2л усыг шимж уух хэрэгтэй.

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …