Хуурамч мөнгөн тэмдэгт хаана хийгдэж байгааг тогтоохоор ажиллаж эхэлжээ

1546370_481310871977812_388072799_nҮнэт цаас, мөнгөн тэм­дэгт хуурамчаар үйлдэх, ашиглах хэрэг бүртгэгдсээр байна.

Тодруулбал Сүх­баатар дүүргийн III хо­роонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн банкны салбараас хуурамч мөнгөн тэмдэгт илэрсэн байна. Хуурамч мөн­­гөн тэмдэгт илэрсэн гэх мэдээллийн дагуу цаг­даа­­­гийн алба хаагчид шалгатал Баянгол дүүргийн иргэн 34 настай эрэгтэй Б-гийн тушаасан таван сая төгрөгөөс хуу­рамч 20 мянгатын дэвс­гэрт нэг ширхэг илэрчээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Тиймээс эрүүгийн цаг­даагийн газар, цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкнаас ажлын хэсэг гарган хуурамч мөнгөн дэвс­гэртийг хаана хийгдэж байгаа эсэх зэрэгт хяналт тавин ажиллаж байна.

Иймд хуурамч мөн­гөн тэмдэгт ашиглан бор­луулсан, хуурамч гэдгийг нь мэдсээр байж ашигласан этгээдүүдийг захиргааны хариуцлагаас эрүүгийн хэ­рэгт татна гэдгийг цаг­даагийн байгууллагаас анхаа­­руулж байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …