Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 17-р жарны Ялгуусан хэмээгч модон морин жилийн Сар шинийн баярт зориулсан “ГУРВАН ЦАГИЙН АЯЛГУУ ” шилдэг дууны дээжис тоглолт 1-р сарын 24, 25, 26-ны 19:00 цагаас тоглоно.
Энэхүү тоглолтонд Монголын дууны урлагийн ноён оргил болсон алдарт Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Б.Ламжав, В.Оросоо, Д.Банзрагч, П.Адарсүрэн нарын танил дотно дуунуудаас сонгон АЖ Д.Самбуу, МУГЖ Л.Чулуунчимэг, Б.Сийлэгмаа, С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан, МУСТА Б.Батмэнд, Д.Амаржаргал, Д.Оюунжаргал, С.Цогтсайхан, Х.Эрдэнэцэцэг, Ц.Түмэнжаргал, Г.Энхбаатар, Г.Отгонзул, Б.Ууганбаяр, Б.Эрдэнэбаатар, Э.Чинчулуун, Ц.Нарантуяа, хөөмийч Л.Лхамрагчаа, Ц.Цогтгэрэл, В.Батзориг зэрэг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үе үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөн барьж, Үндэсний хөгжмийн Их найрал, удирдаач Б.Ганбат, хормейстр Ц.Буян-Орших, ардын бүжигчид оролцоно.
ҮДБЭЧуулгын маркетингийн алба
Дэлгэрэнгүй мэдээллийг 88088868,88023954