Сэтгэлд хоногшсон дуугаа зүрхэндээ дахин эгшиглүүлээрэй

Snapshot_2014-01-25_104243

Ард түмний сэтгэлд хүрсэн эх нутаг, энэрэл хайр, ээж аавын тухай олон сайхан дуу байдаг. Үүний нэг нь 1990-ээд оны үед жинхэнэ хит болж байсан Р.Минжиддоржийн үг, Б.Бямбабаярын ая “Миний буурал ээж” хэмээх уран бүтээл билээ.

Түшээ гүн рүү гээ мяралзаад л байна уу даа
Чулуутын минь голоо хөТүмний үрсэд сайныг ерөөж

Төрийнхөө сүлдэндээ залбирч сууна уу даа

Миний буурал ээжий минь ээ…

Тиймээ энэ л сэтгэлд дотно, зүрхэнд ойр дууг залуу дуучин Ганболдын Дэлгэрцогт өөрийн гэсэн дуучны өнгө төрхийг шингээж, сэргээн дуулжээ. Тэрбээр энэхүү дуугаа дүрсжүүлэхдээ эх хүний зөн совин гэж ямар гайхалтай зүйл байдаг, үгээр илэрхийлэхийн аргагүй сэжмээр холбогддог эх үрийн нандин холбоог харуулахыг зорьсон байна.
Залуу дуучны хувьд 2005 онд СУИС-ийн эстрадын ангид элсэн суралцаж 2010 онд эстрадын дуучин мэргэжлээр төгсжээ. Энэ хугацаандаа уран бүтээлээ туурвин, одооноос үзэгч, сонсогч та бүхэндээ хүргэж байгаа аж. Түүний уран бүтээлийн хамгийн сүүлийн үеийн сониноос дуулгахад тун удахгүй анхны цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм байна.
Хийж бүтээх сэтгэлээр жигүүрлэсэн залуу дуучныхаа цаашдын уран бүтээлд амжилт хүсч үгийн сайхнаар урам хайрлацгаая.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Итали улсад “Монголын соёл судлалын төв”-ийг байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “монгол хэл, соёлыг дэлхий дахинд …