Аргын тоолoлын 1 сарын 26-ны ням гараг, Билгийн тооллын өвлийн адаг хөхөгчин үхэр сарын шинийн 25-ны адьяа гараг, 1 цагаан мэнгэтэй, түлэхийн барилдлагатай улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8:19 цагт мандан, 17:31 цагт жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй гэж дорнын зурхайд өгүүлжээ.