Энэ ертөнцөд хүмүүний заяаг олж төрсөн бол ур удмаа үлдээн буцах нь хүн төрөлхтний ариун хүсэл, үүрэг билээ.
Үнэхээр бидний амьдралын утга учир, аз жаргал бол хүүхэд! Түүний өхөөрдөм хөөрхөн дуу хоолой, хазаад авмаар жижигхэн гар, эгдүү хүрмээр ааш энэ ертөнцөд байдаггүйсэн бол бидэнд аз жаргал байна гэж үү? Энхрий бяцхан үрээ харах бүрийд хайр хүрч орчлонгийн хамаг зовлон гунигийг мартах шиг болдог гэж ярьдаг.
Хүүхэд гэр бүлд халуун дулаан уур амьгалыг төрүүлж асар том орон зайг эзлэж баяр баясгалан, гэрэл гэгээ авчирч байдаг. Тиймээс ч хүүхэд бол бурхнаас бидэнд өгсөн бэлэг билээ.
Гэтэл бурханаас бидэнд өгдөг энэ гайхамшигтай бэлгийг авч чаддаггүй зовлонтой хүмүүс бас байдаг аж. Өнөөгийн нийгэмд олон шалтгааны улмаас гэр бүлийн дотор үргүйдэл бий болж хардалт, салалт, үл итгэлцэл, сэтгэл санааны дарамт авчирсаар хосуудын хайр итгэл, хамаатан садны харилцаа холбоог эвдсээр байна.
- 1. Үр шилжүүлэн суулгах ажиллагаа /IVF-ET/
Анх 1978онд Англи улсад анхны үр шилжүүлэн суулгах аргаар амжилттай жирэмсэлсэн хүүхэд мэндэлжээ. Энэ хугацаанд Үр шилжүүлэн суулгах ажиллагаа нь гялалзсан хөгжил дэвшил амжилтыг харуулсаар сүүлийн үед мэдээ алдуулалт болон эмнэлэгт хэвтэх шаардлагагүй болсон ба, жирэмслэх магадлал ч 35-4% -тай болон нэмэгджээ.
* Үрийн сувагтай холбоотой үргүйдэл /үрийн сувгийн битүүрэл, үрийн сувгийн наалдац/
* Эрэгтэйчүүдийн үргүйдэл
* Шалтгаан нь тодорхойгүй үргүйдэл
* Савны ургацаг
* Зохиомлоор үр тогтоох арга удаа дараа бүтэлгүйтсэн тохиолдол үр шилжүүлэн суулгах ажиллагааг хийлгэх хэрэгтэй.
- 4. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний шат дараалал
1р шат: өндгөн эс боловсрох үеийг хянах, өндгөн эсийн шинжилгээ хийх
2р шат: эр болон эм бэлгийн эсийг гарган авах
3р шат: үр хөврөл явуулах тусгай орчинд өөрчлөлт оруулж үр хөврөлийг өсгөх, бойжуулах
4р шат: үүссэн үр хөврөлийг умайд суулгах
Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис
Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com