“Алсын удирдлага” УСК-ны Европ дахь нээлт өнөөдөр болно

   Азидаа хамгийн томд тооцогддог БНСУ-ын Бусаны олон улсын кино наадмаас “New Currents” буюу “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” уран сайхны киноны Европ дахь нээлт өнөөдөр болно.

Найруулагч С.Бямбын энэ уран бүтээл одоогийн байдлаар олон улсын дөрвөн кино наадамд оролцох урилга хүлээн аваад байгаа юм билээ. Роттердамд болдог олон улсын кино наадамд “Алсын удирдлага” оролцож байгаа бөгөөд 27-ноос эхлэн дөрвөн удаа кино театрт гарах юм.

 Дараа нь найруулагч С.Бямба бүтээлээ Гётэбургийн олон улсын кино наадамд “сойно”. Тэнд “Алсын удирдлага” гурван өдөр гарах бөгөөд өчигдрийн байдлаар 30 тасалбараас бусад нь зарагдаж дууссан мэдээлэлтэй  байна. Түүнчлэн уг киноны уран бүтээлчид олон улсын хоёр наадамд оролцсоныхоо дараа эх нутагтаа ирнэ. Хоёрдугаар сарын сүүлчийн долоо хоногт Улаанбаатар киногоо гаргахаар төлөвлөж байгаа ч өдрөө хараахан товлоогүй байна.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …