О.Бурмаа “ИВЫН ЯРЫГИНИЙ” нэрэмжит тэмцээнд аваргалав

1607017_768985573130401_795730426_nӨнгөрсөн баасан гаригт нээлтээ хийн өчигдөр /2013.01.24-26/ өндөрлөсөн  Олимпийн 2, Дэлхийн 1, Европийн гурван удаагийн алдарт бөх ИВЫН ЯРЫГИНИЙ нэрэмжит чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 75 кг жинд Дэлхийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ “Хилчин” спорт хорооны тамирчин Очирбатын Бурмаа алтан медалийн эзэн болжээ. Тэрээр эхний тойрогт гоц мөргөснөөр хагас шигшээ шатанд шууд шалгарч улмаар ОХУ-ын бөх Алена Стародубева болон Беларусийн бөх Василиса Марзалюк нарыг дараалан ялснаар жиндээ аваргалсан байна. Бурмаагийн хувьд өмнө нь энэхүү тэмцээнээс 3 удаа мөнгөн медаль хүртэж байсан юм.

75 КГ /6 бөх барилдсан/

1. Очирбатын Бурмаа /Монгол/

2. Василиса Марзалюк (Беларусь)

3. Екатерина Букина (ОХУ)

Мөн эмэгтэйчүүдийн 58 кг-ын жингийн ангилалд барилдсан Сүхээгийн Цэрэнчимэд мөнгө, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн ангилалд барилдсан Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медаль тус тус хүртжээ.

Тус тэмцээний медалийн тоогоор ОХУ баг, тамирчид 45 медаль хүртэснээр тасархай тэргүүлсэн бол Япон 5, Беларусь 4, Монгол, Украйн тус бүр 3 медаль хүртсэн үзүүлэлтээр удаалав. Харин медалийн чанарын үзүүлэлтээр ОХУ тэргүүлж, Япон удаалж, Монгол гуравт орсон байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Бөртэ чоно-2024” ёслолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулна

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн …