Ливэрпүүл Индонезийн нислэгийн компанитай хамтарна

Ливэрпүүл клуб Ази тивд орших Индонезийн Гаруда нислэгийн компанитай хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагаа албан ёсоор 2014 оны 06 -р сарын 01 -ээс хэрэгжиж эхлэх бөгөөд тус компанийн нэр Ливэрпүүлийн бэлтгэлийн хувцаснаа байрших юм байна.

Индонезийн үндэсний авиа компани болох Гарудтай 2012 оноос эхлэн хамтарч ажилласан бөгөөд улмаар өнгөрсөн зун Ливэрпүүл тус улсад айлчилж, аялан тоглолт хийсэн билээ. 2 талын хамтын ажиллагаа үүгээр дууссангүй, цаашид Гаруда хэмээх лого Ливэрпүүлийн бэлтгэлийн хувцсанд зарласнаар үргэлжлэхээр болжээ.


Ливэрпүүлийн лого бүхий Гаруда компанийн онгоц.

“Алдарт Ливэрпүүл клубтэй хамтарч ажиллах болсондоо туйлын их таатай байна. Энэ нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд цаашид ч бидний хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт найдаж байна.

ЛФС -ийн дэмжигчид дэлхийн өнцөг булан бүрт маш олон байдаг. Манай улсад ч Улаануудын үнэнч хөгжөөн дэмжигчид олон бий. Нөгөө талаар Ливэрпүүл клуб өнгөрсөн зун Индонезид айлчилсан нь туйлын сайхан хэрэг болсон” хэмээн Гаруда Индонези компанийн ерөнхийлөгч Эмирсиа Сатар хэлсэн байна.

Б.Бадруул

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …