Дахин төлөвлөлтийн гурван цэгт инженерийн шугам сүлжээний зураг төслийг нэг тэрбум 29.4 сая төгрөгөөр боловсруулна

38b690c340c23e4egreatНийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй хорооллуудын дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг холбогдох албанаас гаргажээ. Жагсаалтын дагуу гурван цэгт хийгдэх инженерийн шугам, сүлжээний зураг төслийг нэг тэрбум 29.4 сая төгрөгөөр боловсруулах юм байна. Энэхүү ажлын зураг төслийн ажилд шаардлагатай хөрөнгийг шинээр баригдах, шинэчлэх авто зам, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах ажлын хөрөнгөөс зарцуулж, гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг холбогдох хэлтэст даалгасан аж. Харин батлагдсан зураг төслийн ажлыг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн хэрэгжүүлэхийг Гэр хорооллын хөгжлийн газарт үүрэг болгожээ.

эх сурвалж:Биндэръяа

index

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …