Монгол охидыг Сайпан арал руу худалдаалах гэж байсан Америк иргэнийг баривчилжээ

b991b209679830bcoriginalЭрүүгийн цагдаагийн газрын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээс АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл /Maanao Patrick Earl/ гэгч нь Улаанбаатар хотын шөнийн цэнгээний газруудад тайчих үзүүлбэр үзүүлдэг монгол охидыг Номхон далайд орших Сайпан арал руу худалдаалах гэж байсныг илрүүлжээ. Эрүүгийн цагдаагийн газрынхан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газар, УМБГ-тай  хамтран энэ сарны 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрээс  сэжигтэн АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрлийг  баривчилсан байна. Эрүүгийн цагдаагийн газрынхан охидыг Сайпан арал руу худалдаалахаар бэлтгэж байгаа талаарх мэдээллийг таван сарын хугацаанд баримтжуулсны эцэст сэжигтэй этгээдийг ийнхүү саатуулсан байна.

АНУ-ын иргэн Маанао Патрик Иөрл нь 1973 онд Тайвань улсад төрсөн, 40 настай, америк гаралтай нэгэн юм байна. АНУ-ын Сайпан аралд оршин суудаг байж болзошгүй тэрбээр 2008 оны наймдугаар сарын 18-нд Монголд ирж, Монгол Улсын иргэн Ө-тэй хамтран амьдарч, хоёр хүүхэдтэй болжээ. Тэрбээр Монголд эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэл эдэлж байсан эсэх  нь тодорхойгүй нэгэн аж…үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

Санал болгох мэдээ

Луврын музейн хулгай орсон тагтан дээр хамгаалалтын тор суурилуулжээ

Луврын музейгээс үнэт эдлэлүүдийг хулгайлахдаа хулгайч нарын ашигласан тагтан дээр мягмар гарагт хамгаалалтын тор суурилуулжээ. …