Хурдан морины бүсийн уралдааны хуваарь гарлаа

541bf20cf093dc92originalҮндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, Төвийн бүсийн зуны уралдааныг Дундговь аймагт, Баруун бүсийн зуны уралдааныг Ховд аймагт, Зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн зуны уралдааныг Баянхонгорт аймагт энэ оны 7 дугаар сарын 25-27-нд тус тус зохион байгуулахаар тогтлоо. Эдгээр уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгалаа.

Монголын морин спорт, уяачдын холбооноос хаврын бүсийн уралдааныг Улаанбаатар, Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хоёр, гуравдугаар сард зохион байгуулах санал ирүүлсэн ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаас өвлийн морин уралдааныг зохион байгуулахыг дэмжээгүй ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Бөртэ чоно-2024” ёслолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулна

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн …