Нарантуул ОУХТ-д ясны гурилаар хийсэн, Хятад хэвийн боов худалдаагүй болохыг шалгалтаар тогтоолоо

_боов744180527201401141025БНХАУ-ын Эрээн хотод ясны гурилаар үйлдвэрлэсэн, нэг бүр нь 1200 төгрөгийн үнэтэй хэвийн боовыг “Нарантуул” ОУХТөвд явуулын хүмүүс худалдаалж байгаа тухай мэдээлллийг манай сайт нийтлэн холбогдох албан байгууллага хууль хяналтынханыг шалгалт явуулж, ийм үйлдэл байгаа бол таслан зогсоогоочээ гэсэн хүсэлт гаргаад байсан билээ.

Тэгвэл энэ дагуу “Нарантуул” ОХУТ-ийн удирдлагууд үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс “Нарантуул Трейд” ХХК-ийн Эрүүл ахуйн алба, Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын ажлын хэсэг хамтран нэгдүгээр сарын 23-аас 28-ны өдрүүдэд хяналт шалгалт явуулсан байна. Шалгалтаар Нарантуул захад Эрээнээс орж ирсэн гэх хэвийн боов илрээгүй бөгөөд зөвхөн манай улсад үйлдвэрлэгдсэн ширхэг нь 900-1600 төгрөгийн үнэтэй хэвийн боов худалдаадагдаж байгаа нь тогтоогджээ.

Мөн тус худалдааны төвд хэвийн боов худалдаалж буй “Өгөөж өрнөх” ХХК, Бэст Бейкери ХК, Өгөөмж Архад ХХК, Өнхрүүш Бейкери ХХК, Гуна Хонгор ХХК, Сигнал нөхөрлөлийн “Тариан түрүү” НБЦ, болон Өгөөмж Амтлаг ХХК, Тунгалаг Алтай ХХК гэсэн компаниудын хэвийн боовноос дээж аван лабораторид шинжлэхэд хүний биед хор нөлөөтэй бодис найрлагад нь илрээгүй, чанарын шаардлага хангасан болох нь тогтоодсон байна.

Үүнээс гадна Гаалийн ерөнхий газраас манай улсын хилээр нэг ч ширхэг Хятад улсад үйлдвэрлэсэн гэх хэвийн боов орж ирээгүй гэдгийг мэдэгдэв. Тиймээс ард иргэд худалдан авч буй хэвийн боовондоо санаа амар байж болох юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …