Багануурын уурхайд олон улсын стандартаар нөөцийн үнэлгээ хийлгэнэ

8d84a50b79d93f24big“Багануур” ХК 2020 он хүртэл ажиллах стратеги төлөвлөгөөгөө боловсруулаад дуусч байгаа ажээ. Энэ хүрээнд хөрс хуулалтад конвейрийн систем нэвтрүүлэх, хайрга боловсруулах, нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хийлгэж, хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн Багануурын уурхайд нэмэлт нөөцийн хайгуул хийж, олон улсын стандартаар нөөцийн үнэлгээ хийлгэхээр зорьж буй ажээ. Энэ жил Багануурын уурхайгаас 3.8 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй юм байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн хувьд жилдээ нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай байх бөгөөд энэ жилээс бүтээн байгуулалтыг эхлүүлж, 2015 онд ашиглалтад оруулах аж. Үйлдвэрийг байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын эх үүсвэр одоогоор тодорхойгүй байна.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …