Ирэх хоёрдугаар сарын 7-23-ны өдрүүдэд зохиогдох Сочигийн Өвлийн Олимпийн наадамд өвлийн спортын 12 шинэ төрлийг оруулахаар болжээ. Олимпийн хөтөлбөрийн найруулга, наадам бүр залуу үеийнхэнд зориулагдан шинэчлэгдэж байдгаараа онцлогтой.
Олимпийн наадмыг сүүлийн үеийн чиг хандлага болон спортын хөгжилтэй нийцүүлэн үзэгчдийг хамруулахын тулд Олон улсын Олимпийн хорооноос зохион байгуулагч орнуудтай тун ойр хамтран ажилладаг байна. Олон улсын Олимпийн хорооноос энэ удаагийн Олимийн наадамд анх удаа эрэгтэй, эмэгтэй сноубоардын слопстайл, цанын слопстайл болон халфпайпын төрлүүдийг багтаахаар болжээ.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн цанын харайлтын төрлийг шинээр нэмсэн байна.Мөн шинэ төрлүүдээс хамгийн ихээр сонирхол татаж байгаа нь эрэгтэй, эмэгтэй тамирчид анх удаагаа хоорондоо өрсөлдөхөөр болж байгаа юм. Тэд уран гулгалтын багийн тэмцээн, чарганы багийн уралдаан мөн биатлоны холимог тэмцээн зэрэг төрлүүдэд хүйс хамаарахгүй өрсөлдөхөөр болжээ.