“Диваажин энд байна” модерн балет тоглогдоно

heavenishere14119873232014-01-29-08-58[www.urlag.mn]УДБЭТ-ын балет ангийнхан Португалийн нэрт балетмейстер Хьюго Виератай хамтран “Диваажин энд байна” хэмээх модерн балетыг ирэх сарын 14-16-ны өдрүүдэд шинээр тавихаар ажилдаа ороод байгаа ажээ.

Балетмейстер Хьюго Виера 2012 онд манай улсад анх ирэхдээ Монголын балетын жүжигчидтэй модерн балет хамтран бүтээх талаар хэлэлцсэн бөгөөд эдүгээ ажилдаа ханцуй шамлан ороод буй нь энэ. Тэрээр шинэ бүтээл хийхээр ганцаараа ирээгүй. УДБЭТ-ын урилгаар түүнтэй хамт шинэ он гармагц балетын жүжигчин Д.Одсүрэн, Хьюгогийн менежер Мануэл Гросс, туслах Педро Сантос нар ирсэн байна.

“Диваажин энд байна” модерн балетын гол дүрүүдэд ХБНГУ-д ажиллаж амьдарч байгаа балетын жүжигчин Д.Одсүрэн, УДБЭТ-ын балетын гоцлооч Г.Батчимэг, Б.Саруул, Э.Эрдэнэжаргал нар тоглох аж.

index

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …