Хийморийн овоонд гарах маршрутыг өөрчилжээ

Нийслэлийн автозамын газраас Хийморийн овоонд гарах маршрутыг өөрчилжээ. Иргэд сар шинийн өдрүүдэд Зайсан толгой талаасаа буюу Богинын ам /хуучин цанын бааз/ хүртэл тээврийн хэрэгслээр яваад, Богинын амнаас Хийморийн овоонд явганаар хүрэх юм байна.

Учир нь дээрх хэсгийн автозам хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, хальтиргаа ихтэй болсон тул иргэдэд аюултай аж. Мөн Яармагийн гүүрнээс Богинын ам хүртэлх хэсгийн зам нуралт өгч байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байгаа тул хаах шийдвэрийг гаргасан байна.

index

Санал болгох мэдээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2026 оны 22 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиуд …