Боксчид Ази тивийн АШТ-ээс 3 хүрэл хүртжээ

imagesТайландын Бангкок хотноо болж буй сонирхогчдын боксын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-ын жинд Э.Цэндбаатар, 56 кг-ын жинд Б.Мишээлт нар хүрэл медаль хүртжээ.

Боксчид өчигдөр болсон мөнгөн медалийн төлөөх тоглолтод гурвуулаа ялагдал хүлээн, ийнхүү хүрэл медалийн болзол хангасан байна. Энэ удаагийн  сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас долоон тамирчин оролцсоноос гурав нь медаль өвөртлөн эх орондоо ирлээ. Тэмцээнд тивийн 16 орны баг тамирчид, хурд хүчээ сорьж байгаа юм.

index

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …