Тариаланчдын урамшуулалд нийт 25 тэрбум төгрөг зарцуулна

imagesТариалан эрхлэлтийг дэмжих сан болон үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд өгөх урамшууллыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ.

Урамшуулалт нийт 25 тэрбум төгрөгийг зарцуулах бөгөөд энэ сардаа багтааж 14 тэрбум төгрөгийн урамшууллыг олгох юм байна. Харин үлдсэнийг нь сар шинийн баярын дараагаас үргэлжлүүлэн олгоно гэж холбогдох албанаас дуулгалаа.

Буудайн нөөцийг хангалттай бүрдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжих хүрээнд тариаланчдад үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал олгодог. Энэ оны хувьд, 800 орчим иргэн аж ахуйн нэгжид урамшуулал олгохоор болсон аж.

index

Санал болгох мэдээ

Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг “Эдийн засгийн тусгай бүс” болгон хөгжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж Налайхын үйлдвэрлэл, технологийн паркийг …