Украйны Ерөнхийлөгч Виктор Янукович энэ долоо хоногийн эхээр сөрөг хүчин болоод жагсагчдын тэргүүнтэй уулзаж жагсаалын үеэр баривчлагдсан олон тооны иргэдийг суллах талаар тохиролцолд хүрээд байсан билээ.
Ерөнхийлөгч Виктор Янукович босогчдод өршөөл үзүүлэх асуудалд тэднийг Засгийн газрын ордон руу халдахаа зогсоож, барилгыг тойруулан тавьсан хаалт, хашилтаа цэвэрлэх зэрэг хэд хэдэн нөхцлүүдийг тавьсан юм. Сөрөг хүчин ийнхүү Ерөнхийлөгчтэй тохиролцож бослого мөргөлдөөнийг султгах амлалт өгсөн ч ард иргэдийн зүгээс Украиныг Европын холбоонд нэгтгэхийг саатуулсан Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардсаар л байгаа юм. Түүнээс гадна Европын холбооны дипломат Кэтрин Эштон Ерөнхийлөгч Виктор Янукович болон сөрөг хүчний удирдагчидтай уулзахаар Украинд айлчлан ирэхээр болжээ.
Украйны парламент Эсэргүүцлийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай хуулийг цуцлах талаар хэлэлцэж байна. Ерөнхийлөгч Виктор Янукович энэ саналыг парламентад оруулсан бөгөөд улс орныг нь хамарсан үймээн самууныг намжаахын тулд хуулийг хүчингүй болгох ёстой гэжээ.