Хурдан морины бүсийн уралдааны хуваарийг Засгийн газрын хуралдаанаар тогтлоо

09_29_2(1)Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдааны шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.

“Дүнжингарав-2014” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан хоёрдугаар сарын 23-нд Хүй долоон худагт болно. Хангайн бүсийн зуны уралдааныг Хөвсгөл аймагт, төвийн бүсийн зуны уралдааныг Дундговь аймагт, баруун бүсийн зуны уралдааныг Ховд аймагт, зүүн бүсийн зуны уралдааныг Дорнод аймагт, говийн бүсийн зуны уралдааныг Баянхонгорт аймагт энэ оны 7 дугаар сарын 25-26-нд тус тус зохион байгуулна. Эдгээр уралдааныг тогтоосон хугацаанд уралдааны дүрмийн дагуу зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга, Монголын морин спорт, уяачдын холбоонд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …