Аргын тооллын 2 сарын 2-ны ням гараг, Билгийн тооллын хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 3-ны адьяа гараг. Шувуун хушуут одтой, 3 хөх мэнгэтэй, арвидахн барилдлагатай хөх луу өдөр. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.