Монголдоо төдийгүй, гадны улс оронд ч өөрийн гэсэн хийсэн бүтээсэн зүйлтэй эд хөдөлмөрлөж яваа залуугийн ярилцлагыг хүргэж байна.Хилийн чанадад геологи, хайгуулын ажил хийж байгаа Монголын “Sapphire Geo” компанийн Гүйцэтгэх захирал, Малайз дахь Asian Metal Exploration Consultancy компанийн Ерөнхий геологич Д.Даваа-Очиртой ярилцлаа.
Геологичийн мэргэжлийг хаана, хэзээ эзэмшсэн бэ?
2003 онд ШУТИС-ийн геологийн сургуулийг төгссөн. 2008-2011 онд Япон улсад геологийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо Монголдоо компани байгуулан хайгуулын ажил хийгээд явж байна.“Сапфир Гео” компанид өнгөрсөн нэгдүгээр сараас Гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа.Япон улсын Цукубагийн Их сургуульд суралцсан. Магистрын зэрэг хамгаалсан сэдэв маань “Монгол улсын Баянхонгор аймгийн Цагаан цахиур уулын алтны ордын гарал үүслийг тодорхойлох” тухай юм. Лаборатори талын ажил нь давамгайлсан л даа. Япон улсын геологийн судалгаа нэлээд өндөр түвшинд хүрсэн. Өнөөдрийн байдлаар далайн хайгуулын ажлаас өөр хайгуулын ажил гэж бараг байхгүй. Эх газрын хайгуул, геологийн ажил гэхэд 20-30 жилийн өмнө уурхайнууд нь хаагдсан болохоор геологийн залуу боловсон хүчин үгүй. Гэхдээ эрдэс судлал талаасаа чулуулгийн нас тогтоох, эрдэслэг бүрэлдэхүүний гарал үүслийн шинжилгээ хийх зэрэг лабораторийн судалгаа маш өндөр хөгжсөн байдаг. Тэндээс суралцах зүйл маш их. Миний хувьд судалгааг хэрхэн хийх аргачлалыг эзэмшиж ирсэн. Мэдээж технологийн дэвшил гэдэг үүднээс маш их зүйлийг сурч авсан. Японы сургалтын арга барилын хувьд эрдэмтдийн хийсэн судалгаа хэр бодитой талаар маш их зүйл уншуулж, түүнд дүгнэлт хийлгэдэг. Үүнээс маш их юм суралцаж байгаа юм. Хоёрдугаарт, сурсан мэдсэн зүйлээ бусдад хэрхэн тайлагнах талаар эзэмшүүлж чаддаг санагдсан.
Геологич хэмээх хүнд хүчир, басхүү оюунлаг мэргэжлийг эзэмшиж буй хүн ямар чадвартай байх хэрэгтэй юм бол?
2003 онд биднийг сургууль төгсөөд ажил дээр гарсан үеэс геологийн салбар нэлээд өөрчлөгдсөн гэж боддог. Гаднаас хөрөнгө оруулагчид олноор орж ирж ажил ихтэй болсон. Бидний өмнөх үеийнхэн GPS гэж хэрэглэж байсангүй. Байгалийн зөн, зүг чигээ баримжаалах, топокарт унших гэдэг тодорхой чадвар байлаа. Гэхдээ орчин үеийн техник технологийг даган хайгуулын ажил маш их хөгжиж, дэвшилттэй болж байна. Одоо бүх зүйлийг зөвхөн компьютерээр хийдэг болжээ. Нэг талаасаа ажил маш их хөнгөвчилж байгаа хэрнээ нөгөө талаас геологичдын чадварыг их шалгаж байгаа. Геологич хүнд хоёр төрлийн чадвар хэрэгтэй. Нэгдүгээрт, шинжлэх ухааны мэдлэг юм. Өөртөө төсөөлөөд, тухайн газар дээр ажиллаад, геологийн түүхийг сэргээж бодох, тэрхүү талбайн талаарх геологийн мэдээллийг өөртөө шингээх нь хамгийн гол чадвар байдаг. Үүнээс гадна тэр олж авч байгаа мэдээлэл, толгойдоо буулгасан дүр зургийг компьютерийн программд оруулж, тооцооллыг нь хийж, тайлан болгон гаргаж ирэх чадвар юм. Энэ хоёр чадварыг сайн геологич л эзэмшдэг… үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!