Хүүхдийн чинь хамар битүүрвэл ямар арга хэмжээ авах вэ?

imagesХүүхдийн хамар битүүрсэн үед аль болох хор нөлөө, химийн агууламж багатай, тухайлбал бага зэргийн содтой эсвэл давстай буцалсан усаар хамрыг нь цэвэрлэх хэрэгтэй. Мөн 0-2 насны хүүхдэд химийн агууламж өндөртэй хамар битүүрсэн үед хэрэглэдэг дусал, дусаагуур хэлбэрийн эмийг хэрэглэхийг хориглодог.

Хүүхдийн хамарт содтой эсвэл давстай буцалсан ус дусааж, дараа нь бөглөрсөн нус, хатсан нусыг зориулалтын нярай хүүхдийн хамар цэвэрлэдэг соруулаар соруулж авах хэрэгтэй. Харин уг соруулыг хэтэрхий олон дахин, чанга соруулж хэрэглэхэд хүүхдийн хамрын салст, самсай үрэвсэх, гэмтэх аюултай учир аль болох эвтэйхэн, хамрыг бөглөсөн, дотор нь хатсан нус зөөлөрсөн, гарахад бэлэн болсон үед хэрэглэх нь зүйтэй.

Түүнчлэн хүүхдийн унтдаг өрөө аль болох агааржуулалт сайтай байх хэрэгтэй. Өрөөний чийглэг агаар 50 хувьтай байхад хүүхдийг хамар тэр бүр битүүрээд байхгүй.

Хүүхдийн унтдаг орчинг аль болох өд, тоос гэх мэтийн зүйлсээс ангид байлгах хэрэгтэй. Ялангуяа шувууны өдөөр хийсэн дэр, зөөлөн тоглоом, үслэг эдээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг хүүхдээсээ хол байлгах хэрэгтэй.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

М.Цолмонхишиг: Налайх дүүрэгт анх удаагаа 635 өрхийн 7 блок бүхий орчин үеийн цогцолбор хотхон энэ онд ашиглалтанд орно

“ТӨГС ОТГОН ХУРД” ХХК-ийн Ерөнхий инженер М.Цолмонхишигтэй ярилцлаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд …