Хоёрхон минутын дотор гадагшаа гаралгүйгээр бүтэн биений дасгал хийх боломжтой.
Мэргэжилтнүүд аль болох хөдөлгөөнтэй байж, алхахыг зөвөлдөг. Хажуу хүн рүүгээ и-мэйл бичихийн оронд босож очоод асуух, аль эсвэл өдрийн цайгаа захиалхын оронд гараад идэх гэх мэт. Эдгээр дасгалууд нь жинхэнэ бэлтгэлийг орлож чадахгүй тул фитнэссд явахаа бүү зогсоогоорой.
Дасгал 1. Сандал бөхийлт (Гар болон ерөнхий булчингууд)
Сандал дээрээ сууж байхдаа сандалныхаа бариулнаас хоёр гараараа бариад хөлөө газраас өргөж гэдэсний булчинг ажлуулана. Тэгээд гараараа түлхэж биеэ сандалнаас хөндийрүүлнэ. Тохойгоо тэгширтэл түлхэх хэрэгтэй. 1-2 сэкунт бариад буцаад сандалдаа сууна. Энэ дасгалыг 30 секунтын турш хийнэ.
(Анхаар: хийж эхлэхээсээ өмнө бариулууд бат бэх байгаа эсэхийг шалгаж үзээрэй)
Дасгал 2. Суниалт (Гар болон мөрний булчингууд)
Ширээ лүүгээ харан босож зогсоно. Хоёр гараа ширээн дээр хооронд нь мөрний хэмжээтэй тавьж хөлөөрөө арагшаа нэг алхана. Нуруу болон хөлөө нэг шугамны дагуу байрлуулж гар дээрээ суниана. Доошлохдоо цээжээрээ ширээний өнцөгт хүрэхэд шахаад буцаж дээшээ түлхэнэ. Дахин давтана.
Дасгал 3. Суулттай таталт (Ерөнхий болон хөлний дотор булчингууд)
Сууж байгаад урагшилж сандалныхаа урд хэсэгт сууна. Гараа сандалны бариул дээр тавина. Өвдгөө нийлүүлэн цээжрүүгээ аль болох ойрхон иртэл нь татна. Ингээд хэсэг хугацаанд бариад буцаан доошлуулна. Нуруугаа хөдөлгөөнгүй бас тэгш байлгахыг хичээгээрэй. Дахин давтана.
Дасгал 4. Суулт (Хөл болон өгзөгний булчингууд)
Сандлаа хойш нь түлхээд түүнээс арваад сантметрийн зайтай зогсоно. Таны өгзөг сандал руу харсан байх ба хөлдөө мөрний хэмжээтэй зай авна. Хөлөө нугалан доошоо суугаад сандалдаа хүрмэгц буцаж дээшээ босно. Дахин давтана.