
Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүдэд хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын биеийн халууныг хэмжих, сэжигтэй тохиолдолд асуумж авах, тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд хамруулах, импортоор орж ирж буй шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг нарийвчлан шинжлэх үүрэг өгсөн бол бүх шатны эмнэлгүүдэд Эрүүл мэндийн сайдын 362 дугаар тушаалыг хэрэгжүүлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг даалгажээ.
Иргэдэд үүсээд буй нөхцөл байдал, шинэ халдварын талаар бодит мэдээлэлтэй байж сэжигтэй тохиолдолд ХӨСҮТ-ийн 455388, МХЕГ-ын 264786, 263150 дугаарт шуурхай мэдээлэхийг хүслээ.