Доктор Элен Капланы өгсөн эмэгтэй хүнийг дур тавиулахын тулд эрчүүдийн мэдэх ёстой 5 зөвлөгөөг танд хүргэе

536285_10150684228338197_971435806_n1. Тухайн бүсгүй бүр дур тавилтанд хүрэх өөрийн “замтай”. Зарим нь үтрээний, зарим нь хэлүүний, зарим нь анус эсвэл тухайлсан сэрлийн ганц цэгт төвлөрсөн, эсвэл холимог байж болно. Мэдээж хэрэг хиймэл эрхтнүүд, чичиргээ, доргиот аппаратууд болон сексийн өмнөх тоглоом нь бүсгүйг хурдан дур тавиулах нэг түлхүүр юм. Гэвч яаран механик хүчлэлтэнд дасахгүй, орохгүй байхыг хичээгээрэй.

2. Эрэгтэй нь эелдэг, зөөлөн байж бүсгүйгээ дур тавьж сурах хүртэл итгэлтэй хамтран зүтгэгч, туслагч нь байх хэрэгтэй. Үүнд секс хийх гэж буй нөхцөл байдал, гэрэлтүүлэг, хөгжим, хэн хэний нь биеийн байдал, бэлтгэл, харилцан итгэл, сэтгэл санааны илэн далангүй халуун дулаан байдал гээд юуг ч өчүүхэн зүйл гэж орхигдуулж болохгүй.
3.Эр хүн бүсгүйг нь чухам юу хамгийн ихээр сэрлийг нь хөдөлгөж байна гэдгийг тодорхой мэдэж байх ёстой. Эмэгтэй хүнийг биеэ чөлөөтэй байлгаж идэвхтэй байхад нь эрэгтэйн дэмжлэг ихээхэн чухал байдаг. Яг хурьцлын явцад бүсгүйгээсээ асууж, харилцан ярилцсанаар хамгийн чухал цэгүүдийг өдөөх байдлаар дур тавилтыг эрчимжүүлнэ.

4. Дур тавилт бүр харилцан адилгүй янз бүр илэрдэгг эдгийг сайтар ойлгох нь чухал. Зарим талаар согтууруулах ундаа хэрэглэхтэй төстэй ч гэж хэлж болно.Зарим эмэгтэй дарс, ундааг тавьж, тамшаалж уух дуртай байхад зарим нь хатуу юмыг шуудхан ганц залгих нь дээр гэж үздэг шүү дээ.Дур тавилт нь оргилж буй галт уулын дэлбэрэлт шиг хурц, орилоон чимээтэй, үг авиатай, тэсэрч дэлбэрчилрэхэд зарим нь удаан хугацааны турш илрэх баяр хөөрийн байдалтай ч байж болно.Сексээс таашаал авдаг эмэгтэйчүүдийн 10 хувь нь “олон дахин” буюу угсраагаар дур тавьж чаддаг байна.Чухам ийм бүсгүй эрчүүдэд илүү таалагддаг.
5.Ихэнх тохиолдолд гэр бүлийн хатуу хүмүүжил, шашны итгэл үнэмшил, ёс сургаал зэрэг нь бүсгүйг өөрийгөө сексийн үед бүрэн чөлөөтэй, хүссэнээр байх боломжийг хязгаарлаж байдаг. Эрчүүдийн гол зорилго нь энэ хатуу ширүүн, нууц далд зүйлийг саармагжуулж өгөх явдал юм. Үүний тулд өөрийн бүхий л авъяасаа гаргах хэрэгтэй болно. Сайн дарс, сайхан хөгжим, эелдэг ялдам үг, зохих тансаг үнэртэнгээд л. Секс гэдэг бол зүгээр биемахбодын үрэлцээн, хөдөлгөөн, биеийн тамирын дасгал биш, харин харилцан хүндлэл, итгэл, халуун янаг сэтгэлийн илэрхийлэл юм.

Жинхэнэ эр хүн бүсгүй хүний дур тавилтыг шагнал гэж боддог, өөрийгөө үнэлэх нэг хэмжүүр гэж бодож энэ нь бүсгүй хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Сексээс дур таашаал авч чаддаг бүсгүй элдвийн ааш гаргах нь бага, үргэлж инээмсэглэжөөртөөитгэлтэй, чөлөөтэй, ухаалаг байдаг.Мөн албан тушаал ахих нь түлхүү байх бөгөөд нөхөр, хайртай залуудаа үнэнч байж гэр бүлээс гадуурх явдалд бага орооцолддог ажээ.

index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …