Нууц мэдээлэл шүү хүүхнүүдээ

                              Хайртыгаа хэрхэн үнсэх вэ?

Үнсэлтийн тухай мэдэж байх шаардлагатай 16 зүйл байдгийг эрдэмтэд тооцсон байна. Удаан хугацааны туршид явуулсан судалгааны явцад хайртай хүнийхээ үнсэх үеэр юу ч тохиолдож болох нь тогтоогдсон ажээ. Нүүр амны булчин хөдөлгөөнд орохоос гадна даралт аюултайгаар нэмэгдэж магад гэнэ. Үрчлээнээс хамгаалах дасгал: Үнсэлт болгонд нүүрний 29 булчин оролцдог байна. Эдгээр нь ажиллагаанд орсноор үрчлээнээс сэргийлэх боломжтой юм.

Эрдэс давс: Тачаангуй үнсэлтийн үеэр эрүүл мэндэд сайн шингэнүүдийн солилцол явагддаг. Тэдгээр шингэнүүд нь элдэв өвчний эсрэг үйлчилгээтэй юм. Нээлттэй болон аньсан нүд: Хүмүүсийн 66 % нь үнсэлцэхдээ нүдээ аньдаг байна. Ингэснээр илүү романтик байдал үүсгэдэг гэж тэдүүнийгээ тайлбарладаг. Бусад нь ямар үр дүнд хүрж байгаагаа харахыг хүсдэг. Ийм хүмүүс өөртөө итгэл муутай байдаг аж. Гэрлэхээс өмнө үнсэлцсэн тоо: Америк эмэгтэй нөхөрт гарахаасаа өмнө 80 удаа үнсэлцсэн байдаг. Илчлэг: Богинохон үнсэлтийн үеэр 2-3 калори устдаг байна. Мэдрэмж: Хүний уруул нь хуруунуудаас 200 дахин их мэдрэмтгий аж.

Амьдралын насыг уртасгана: Өглөө бүр ажилдаа явахдаа эхнэрээ үнсдэг эрчүүд энэ сайхан уламжлалаас татгалздаг нөхрүүдийг бодвол 5 жил илүү насладаг. Даралт: 1,5 минут үргэлжлэх үнсэлтийн үеэр даралт ихсэж, цусан дахь дааврын хэмжээ нэмэгддэг байна. Франц үнсэлт: Уруул, хэл оролцсон энэхүү гүн гүнзгий үнсэлтийг Францын хосууд “Сэтгэлийн хосууд” гэж нэрлэдэг. Эскимосчууд ч мөн үнсэлцдэг. Тэд зүгээр л хамраараа үрэлцдэг гэдэг нь худлаа. Тэд бидний адил үнсэлцэж, нэг нэгнийгээ үнэрлэн, үлээж, дараа нь хамраараа үрэлцдэг аж.
Даруухан япончууд: Японы оршин суугчид хэзээ ч олны нүдэн дээр үнсэлцдэггүй. Залуус нь хүртэл уруулаа дөнгөж шүргэлцэх төдий үнсэлцдэг байна. Хартамхи: Үнсэлцэж буй хүмүүсийн биемахбодь морфиноос даруй 200 дахин хүчтэй мансууруулах бодисыг ялгаруулдаг байна.

Эмэгтэйчүүд: Үнсэлт нь эмэгтэйчүүдэд стресээ тайлахад нь тусладаг болохыг эрдэмтэд тогтоов. Амьдарлынхаа туршид: Амьдралдаа хүн үнсэлтэнд ойролцоогоор 20160 секунд буюу хоёр долоо хоногийг зарцуулдаг байна. Минутын дотор: 60 секунт үргэлжилсэн үнсэлт 26 калори устгадаг аж.

Анхны үнсэлт: Дэлхийн хүмүүс анх удаагаа ойролцоогоор 14 насандаа үнсэлцдэг байна. Дур тавилтыг эмэгтэйчүүдийн 40 хувь мэдэрдэггүй Сексийн тухай зарим тоо баримт бүсгүйчүүдийн хувьд гомдолтой дүнг үзүүлдэг. Нийт эмэгтэйчүүдийн 40 орчим хувь нь сексээс дурханамж огт авдаггүй, 15 хувь нь хааяа, ховорхон мэдэрдэг гэсэн үзүүлэлт бий. Гэтэл эрчүүдэд ийм асуудал огт байхгүй гэж хэлж болно.

Учир нь 2000 эрэгтэй тутмын ганц нь л бэлгийн амьдралаас огт таашаал авдаггүй ажээ. Бүсгүйчүүд үүнтэй эвлэрэхийг хүсдэггүй, сүүлийн үеийн хамгийн л шилдэг эмчмэргэжилтнүүдийн үгийг дагаж, хамгийн үнэтэй шилдэг гэсэн эм тариаг хэрэглэхэд ч бэлэн явдаг. Бүр эрт үеэс эмэгтэйчүүдийн бэлгийн дур хөрөлтийг эмчлэхийг оролдож байсан бөгөөд үүнийг халдварт саа, хижиг, улаан бурхнаас ч аюултай хэмээн тооцож байжээ.

Өнөө үед ч энэ талаар байнга ярьж, улам гүнзгийрүүлэн судалсаар байна. Хамгийн өндөр үр дүнтэй ажилласан нь АНУ-ын сэтгэцийн эмч Элен Каплан юм. Тэрээр эмгэг судлал, итгэл үнэмшил бий болгох, сэтгэцийн задлан шинжилгээ хийх зэрэг хэд хэдэн аргыг нэгтгэсэн хөтөлбөр, эмчилгээний аргачлал бий болгожээ. Түүний эмнэлэгт үзүүлж эмчилгээн дорсон 100 эмэгтэйгээс 90 нь 6-7 хичээлийн дараа дур тавилтыг хэвийн мэдэрдэг болсон байна. Доктор Элен Каплан “Анагаах ухааны орчин үеийн хөгжил нь ямар эмэгтэйг амьдралын аз жаргал, баяр баясгаланг мэдрүүлэхэд туслах бүрэн бололцоотой юм. Эмэгтэйчүүд өөрийн сэтгэл хөдлөлөө байнгын нэг хавьтагчдаа итгэлтэйгээр гаргаж түүнд дасан зохицдог.

Илэн далангүй ойр дотно харилцаа, дасан зохицол, харилцан ойлголт нь л эмэгтэй хүний дур тавих түлхүүр юм” гэж өгүүлдэг байна. Түүний эмчилгээний ажиглалт нь сексээс дур ханамж авч чаддаг болсон эмэгтэйчүүдийн мөн 80 гаруй хувь нь байнгын хамтрагч, хань нөхөртэй болж нийгэмд эзлэх байр суурь нь дээшилж, эдийн засаг санхүүгийн хувьд ч боломжтой болдог гэдгийг нотолж байна.
index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …