Морин жилийн “Завханчуудын их золголт – 2014” болно

image002XVII жарны ялгуусан хэмээх модон морин жилийн “Завханчуудын их золголт – 2014” арга хэмжээ 2014 оны 2-р сарын 13-ны 16:00 цагт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Завхан нутгийн уугуул иргэдийн их золголтын үеэр
1. Завханчуудынхаа хийморь лундааг адислан нутгийн хамба нараар тэргүүлсэн 108 лам засал ном айлтгана
2. Нутгийн манлай болсон хүчит 32 бөхийн барилдаан
3. Урлаг соёлын тоглолт
4. Нутгийн урчуудын уран бүтээлийн үзэсгэлэн зэрэг олон сайхан арга хэмжээ болох юм.

Энэ арга хэмжээний үеэр Морин жилийн есөн азтанг тодруулж, 24 сум тус бүрээс хүрэлцэн ирсэн гурван ахмад бууралд хүндэтгэл үзүүлж гарын бэлэг гардуулах аж.
Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг золголтын арга хэмжээний тасалбар худалдаанд гарсан бөгөөд тасалбарын үнэ 9999 төгрөг бөгөөд уг тасалбарыг Багшийн дээдийн Сонор плаза 704 тоот мөн Монгол бөхийн өргөөний билетийн кассаар худалдаалагдаж байна.
Харилцах утас: 325089 , 88849245 , 96327007

Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө түвшин амгалан

Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Золголт зохион байгуулах комисс

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …