Хүүхдийн хориход хөгжмийн сургалтын танхим байгуулна

imagesБШУЯ-наас Насанд хүрээгүйчүүдийн хорих 411 дүгээр ангийн хүмүүжигчдэд үндэсний соёл, өв уламжлалаа дээдлэн өвлүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор 5 сая гаруй төгрөгний үнэ бүхий 20 морин хуур, 20 сургалтын сандал, хуур хөглөх давирхай зэргийн хамтаар бэлэглэлээ. Тус ангиас үүнд түшиглэн хөгжмийн сургалтын танхим байгуулж байгаа бөгөөд сургалтыг Завхан аймгийн Боловсролын газрын мэргэжилтэн, БШУЯ-ны харьяа Бага боловсролын туршилтын багийн гишүүн, морин хуурын багш Ю.Дэлгэрнасан, морин хуурын багш Б.Мягмарсүрэн нар зохион байгуулахаар болжээ.

Санал болгох мэдээ

Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

Өнөөдрийн /2026.03.18/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдах …