“Гиннесс” цомын тэмцээн ирэх зун АНУ-д болно

Ливэрпүүл клуб албан ёсоор Гиннесс (Guinness International Champions Cup) цомын тэмцээнд оролцох болсноо зарлалаа. Энэхүү тэмцээн ирэх зун АНУ-д болох юм. Улаануудаас гадна цомын тэмцээнд Италийн Интер, Рома, АС Милан, Английн Ман Сити, Ман Ю, Испанийн Реал Мадрид, Грекийн Олимпиакос багууд оролцох мэдүүлгээ өгсөн байна.

“Бид хамгийн сүүлд АНУ-д 2012 онд зочилж байсан. Тухайн үед гайхалтай мэдрэмжийг авч байсан юм” хэмээн багийн худалдааны төлөөлөгч Билли Хоган ярьсан байна. Тэрээр мөн: “Тиймээс бид цомын тэмцээнд урьсан урилгыг баяртай хүлээн авч энэ жилд дахин Нэгдсэн улсыг зорих боломжтой боллоо”

“Энэ аялал багийн хувьд Нэгдсэн улсад айлчилж байгаа 7 дахь удаагийн тохиолдол бөгөөд энэ улсад манай олон мянган фанатууд байдаг. Тиймээс бид тэдэнтэй ойртож харилцаагаа өргөжүүлэх боломжтой болж байна”

Энэхүү цомын тэмцээнд оролцох багууд 2 хэсэгт хуваагдаж хамгийн багадаа 3 тоглолт хийх юм. Хэсгийн ялагч баг аваргын төлөө 8 сарын 4-нд Майами хотод тоглоно.

Хэрвээ Ливэрпүүл зун аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолт хийх бол энэхүү тэмцээнд оролцох боломжгүй болох магадлатай гэнэ.

Харин одоо та бүхэндээ тэмцээний хуваарийг танилцуулж байна.

2014 оны 7 сарын 26

Интер – Реал Мадрид. Финикс
Рома – Манчестер Юнайтед. Денвер
Олимпиакос – Ливэрпүүл. Чикаго

2014 оны 7 сарын 27 

Манчестер Сити – Милан. Питтсбург

2014  оны 7 сарын 29 

Интер – Манчестер Юнайтед. Вашингтон
Рома – Реал Мадрид. Даллас

2014 оны 7 сарын 30 

Милан – Ливэрпүүл. Филадельфия
Манчестер Сити – Олимпиакос. Денвер

2014 оны 8 сарын 1 

Рома – Интер. Нью-Йорк

2014 оны 8 сарын 2 

Милан – Олимпиакос. Хартфорд
Реал Мадрид – Манчестер Юнайтед. Энн-Арбор
Ливэрпүүл – Манчестер Сити. Шарлотт

2014 оны 8 сарын 3-4 өдрүүдэд хагас шигшээ болон хүрэл медалийн төлөөх тоглолтууд явагдана.

С.Бадрал

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …