Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийн шийдвэрээр жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчдыг шинээр бүрдүүлжээ.
Шигшээ багийн тамирчдыг сонгохдоо жүдогийн 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртсэн тамирчид, мөн дэлхийн чансаанд дээгүүр байрт бичигдэж байгаа, амжилт нь өсч буй залуу тамирчид, үндэсний шигшээ багт тогтмол, идэвхтэй бэлтгэл хийдэг зэрэг шалгуурыг харгалзан үзэж, нийт 82 тамирчнаар шигшээ багийг бүрдүүлсэн байна.
ЭРЭГТЭЙ:
60 кг: Г.Болдбаатар, М.Ганболд, Г.Хэрлэн, Ц.Цогтбаатар
66 кг: Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, Ч.Болдбаатар, Д.Алтансүх
73 кг: Б.Хишигбаяр, С.Мияарагчаа, Х.Амартүвшин, М.Дагвадорж
81 кг: Г.Түвшинжаргал, О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Ц.Нарантогтох
90 кг: Х.Цогтгэрэл, Л.Отгонбаатар, Г.Пүрэвдорж, Р.Анхбаатар
-100 кг: Н.Түвшинбаяр, Б.Серик, Э.Тулга, Д.Пүрэвдорж
+100 кг: Ө.Дүүрэнбаяр, А.Давааням, Б.Сугаржаргал, Б.Тэмүүлэн
ЭМЭГТЭЙ:
48 кг: Г.Отгонцэцэг, Ж.Чанцалдулам, Г.Хулан, Б.Хорлоодой
52 кг: Ч.Аззаяа, Э.Гэрэлмаа, С.Солонгогэрэл, О.Анужин
57 кг: Д.Сумъяа, М.Бундмаа, Т.Амаржаргал, А.Батзул
63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, Т.Баттөгс, Т.Мөнгөнтуяа
70 кг: Ц.Наранжаргал, Ц.Цэрэнханд, М.Сайнбуян, М.Даваасүрэн
-78 кг: Б.Мөнхтуяа, Н.Нямтуяа, М.Сугар, М.Ууганжаргал
+78 кг: О.Жавзмаа, Г.Энхриймаа, Г.Гантогос, Д.Цэрэнханд
ЭРЭГТЭЙ:
60 кг: Д.Амартүвшин, Н.Сэр-Од, Я.Басхүү
66 кг: Б.Батгэрэл, н.Баяртүвшин
73 кг: Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, Н.Хадбаатар, Д.Дөлгөөн
90 кг: Г.Алтанбагана, Б.Жанчивдорж, Д.Бат-Эрдэнэ
-100 кг: Б.Амбасэлмаа
+100 кг: Э.Энхбат, Э.Энхтөр
ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: А.Цолмон, н.Отгонсүрэн
57 кг: А.Саранзул
63 кг: Ц.Цэрэннадмид, С.Адилцэцэг
70 кг: Б.Хонгорзул, Б.Хулан
-78 кг: Т.Баасанжав
+78 кг: Д.Золжаргал
Тамирчид энэ оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн нэг жилийн хугацаанд Монгол Улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багт данстай байж, эх орноо төлөөлөн олон улс, тив, дэлхийн наадамд өрсөлдөх юм. Үүнээс гадна шигшээ багийн дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж, амжилтаа ахиулах боломжтой.