Татварын хөнгөлөлтийн буцаан олголтыг 3-р сараас өгч эхэлнэ

indexТатварын хөнгөлөлтийн буцаан олголтын мөнгийг гуравдугаар сарын сүүлээс өгч эхлэхээр болжээ. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг энэ сарын 14-нийг хүртэл дүүргүүдийн Татварын хэлтэст хүлээн авах бөгөөд хугацаа хэтэрсэн, бичиг баримт дутуу, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй бол дансанд буцаан олголтын мөнгө шилжихгүй саатдагийг албаныхан анхааруулж байна.

Сангийн сайдын 104 дүгээр тушаалаар материалыг хүлээн авснаас хойш 35 хоногт багтаан олгох тушаалын дагуу ирэх сарын сүүлчээр буцаан олголт авах иргэдийн дансанд мөнгө орох аж. Өмнөх жилүүдэд татварын буцаан олголтыг тавдугаар сараас олгодог байсан бол энэ жил ийнхүү хугацааг наашлуулсан байна.

index

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …