“Оюу толгой” компанийн экспорт энэ долоо хоногоос эхэлнэ

“Оюу толгой” компани энэ сарын 14-нд анхны зэсийн баяжмалаа экспорт­лох гэж байгаа тухайгаа мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой” компанийн ТУЗ хуралдаж бүтээгдэхүүнээ экспортлох бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна. Тус компани баяжуулах үйлд­вэрээ барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиг­лалтад оруулсан. Улсын комисс баяжуулах үйлд­вэрийн ажилтай танил­цаад ашиг­лалтад хүлээн авснаар ийнхүү бүтээгдэхүүнээ экс­портлох боломж нээгдэж байгаа аж.

Энэ онд 600 мян­га гаруй тонн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байгаа нь манай улсын экс­портын ор­логыг ихээр нэмэг­дүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа

“Тэрбум мод” төрийн бус байгууллага болон БНСУ-ын “Rotary International District 3750” нар хамтын ажиллагааны санамж …