Хоёрхон өдрийн дараа нээлтээ хийх гэж буй “Сочи 2014” өвлийн олимпийн медалиудыг танилцуулжээ.
Алтан медальд 960 сорьцтой 525 грамм мөнгө, 999 сорьцтой зургаан грам алт орсон бол мөнгөн медальд 960 сорьцтой 525 грам мөнгө оржээ. Харин хүрэл медальд 460 сорьцтой 525 грам хүрэл орсон байна. Олимпод зориулж 1300-1400 медаль үйлдвэрлэсэн бөгөөд нийтдээ 2.5 килограмм алт, 490 килограмм мөнгө, 210 килограмм хүрэл зарцуулжээ.
Медалийн бэлэгдлийн хувьд нарны цацраг туссан өндөр уулын цаст оргил, хаа сайгүй цас мөсөөр хучигдсан Оросын өвлийн дүр зургийг тусгасан бөгөөд медалийн голд уул хэлбэрийн шилэн материал оруулж өгсөнөөрөө маш өвөрмөц болсон байна.