Багануурт 1 дүгээр эмнэлгийн салбар байгуулагдана

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Багануур дүүрэг хамтран ажиллаж тус эмнэлгийн салбарыг дүүрэгт байгуулах чиглэлээр 2013 оны 12 дугаар сараас эхлэн уулзалтыг зохион байгуулж, судлах ажлын хэсгийг байгуулаад байсан. Тэгвэл 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдөр Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Багануур дүүрэг нь бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлэг үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийг үзэгсэлнээр Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эмнэлгийн яаралтай тусламж, гемодиализ, дүрс оношлогоо, хүчилтөрөгч, мэс заслын чиглэлээр орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийг хийхээр болж байгаа юм. Мөн Багануур дүүрэгт УНТЭ-ийн салбарыг нээж хамтран ажиллуулахаар болж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарт ажиллах эмч эмнэлгийн мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэж хөгжүүлэх, тэдний мэдлэг чадвар, хандлагыг дээшлүүлэхэд талууд хамтран ажиллах юм. Багануур дүүрэгт УНТЭ-ийн салбар байгуулагдсанаар багануурчууд өөрийн орон нутагтаа 3 дугаар шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах боломж бүрдэхээс гадна зүүн бүсийн эмчилгээ оношлогооны төв болох, дүүргийн ЭМН-ийн яаралтай түргэн тусламжийн хэсэг олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлэх чадвартай болно. Мөн орон нутгаас анх удаа вакумжсан хагалгааны өрөөтэй болж үе шилжүүлэн суулгахаас бусад бүх төрлийн хагалгааг хийхээр төлөвлөж байна.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …