Монголын оюутны спортын холбооноос спорт холбоодтой хамтран 2014 оны оюутны УАШТ-ийг энэ сарын 18-аас тавдугаар сарын 9-ний хооронд зохион байгуулахаар болжээ. Оюутны УАШТ спортын есөн төрөлд шилдгүүдийг тодруулах бөгөөд ялагчдаас оюутны дэлхийн аваргын тэмцээнүүдэд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм байна.
Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд төрийн болон төрийн өмчийн бус бүх их, дээд сургууль, коллежийн баг тамирчид оролцох бөгөөд насны хувьд 17-28 настай байх ажээ.
Оюутны УАШТ-ий хуваарийг танилцуулъя.
- ЖҮДО БӨХ: Хоёрдугаар сарын 18-20-нд Спортын төв ордон
- ГАНДБОЛ: Хоёрдугаар сарын 21-23-нд МУБИС-ийн Биеийн тамирын сургууль
- ВОЛЕЙБОЛ: Гуравдугаар сарын 1-7-нд МУИС-ийн Эдийн засгийн сургууль
- ШАТАР: Гуравдугаар сарын 13-15-нд “Зууны шатар” клуб
- ТАЭКВОНДО: Гуравдугаар сарын 29-30-нд “Тэмүүжин” спорт клуб
- ШИРЭЭНИЙ ТЕННИС: Гуравдугаар сарын 28-29-нд “Оч” клуб
- ЧӨЛӨӨТ БӨХ: Дөрөвдүгээр сарын 26-28-нд ҮБТДС
- ФУТЗАЛ: Дөрөвдүгээр сарын 26-27-нд “Улаанбаатар” дээд сургууль
- МОДОН БӨМБӨГ: Тавдугаар сарын 8-9-нд “Монгол шилтгээн” цогцолбор