Энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг 4 эх үүсвэрээс санхүүжүүлнэ

imagesӨнөөдрийн АН-аас зохион байгуулдаг сэтгүүлчидтэй уулзах 4:11 уулзалт Төрийн ордонд болж өндөрлөлөө. Тус уулзалтад АН-ын генсек Ц.Оюундарь, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар оролцож энэ онд засгийн газраас хийж, хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Засгийн газраас 2014 онд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлуудыг “улсын төсөв, бондын хөрөнгө, концесс, болон хувийн хэвшил”-ийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх юм байна. Энэ онд зургаан аймгийн төвийг автозамаар холбож дуусах, шинэ төмөр замын эхний ээлжийн 267 км төмөр замыг ашиглалтад оруулах, ТЭЦ-5 ДЦС болон Тавантолгой дахь ДЦС-ын барилгын ажлуудыг үргэлжлүүлэх, “Гудамж” төслийн хүрээнд Туул голын дагуух хурдны замын барилгын ажлыг эхлүүлж, энэ ондоо багтаан дуусгах зэрэг олон ажлууд байгаа ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …