Манай улсын Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан анх удаа хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болжээ. Мэс заслыг энэ сарын 23-ний өдөр дөрвөн настай хүүд хийх бөгөөд аав нь донор болж байгаа аж.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багт ЭХЭМҮТ-ийн эмч, сувилагчид багтдаг ба солонгос эмч нар энэ сарын 20-нд манай улсад ирж хамтарч эл нарын мэс заслыг хийх юм байна. Сүүлийн үед төрөлхийн гаж хөгжилтэй, элэгний хатуурал зэрэг хүнд өвчний улмаас уг мэс заслыг хийлгэх шаардлагатай хүүхэд нэлээд олон болсон тул хүүхдийн эмч нартай хамтарсан мэс заслыг эхлэх гэж байгаа гэнэ.
Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд анх 2011 онд манай эмч нар БНСУ-ын “Асан” анагаах ухааны төвийн эмч нартай хамтарч хийснээс хойш монгол, солонгос эмч нар 11 хүнд элэг шилжүүлэн суулгажээ.