“Girl’s Generation” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолт хийнэ

images Солонгосын охидын нэрт “Girl’s Generation” хамтлаг дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр боллоо.

Өчигдөр болсон хэвлэлийн хурлаараа ,  ирэх 19-ны өдөр Япон улсын Токио, Нагая зэрэг хотуудад  хийх тоглолтондоо  “love & girls” нэртэй шинэ дуугаа дуулснаар  “2013 Girls’ Generation World Tour Girls & Peace”  дэлхийг тойрох аялан тоглолтоо эхлэх гэж байгаагаа мэдэгдсэн.

Тус хамтлаг Азийн орнууд,  АНУ , Латин Америкийн орнуудын томоохон хотуудаар бүрэн хэмжээний тоглолтоо хийхэд бэлэн болжээ. Өөрийн эх орондоо сүүлийн 2 жил тоглолт хийгээгүй тэд, дэлхийг тойрох аялан тоглолтондоо эх орноо сурталчлах ажлаа үргэлжлүүлсээр байх болно гэж сэтгүүлчдийн асуусан асуултанд хариулсан байна.
эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

​Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.04/ Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Д.Батлут, Л.Мөнхбаясгалан, …