“Голомт” банкны олон нууц булхайг “Bloomberg” баримтаар дэлгэлээ

Snapshot_2014-02-07_112627Эрх баригчид болон манай банк санхүүгийн тухай бидний мэдэж чадаагүй нууцуудыг гаднынхан дэлгэх нь цөөнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаадын банкин дахь оффшир дансыг гаднын сэтгүүлчид дэлхий нийтэд дэлгэж байсан билээ.

Харин энэ удаад эрх баригчдын халаасны гэгдэх, тэднийг санхүүжүүлэгч хэмээх “Голомт” банкны олон нууц булхайг дэлхийн хамгийн нөлөө бүхий санхүүгийн гол мэдээнүүдийг өгдөг “Bloomberg” баримтаар дэлгэлээ. Үүнээс өмнө тус банкны нууц булхайг  “Ройтерс” агентлаг мэдээлж Лондон, Москва, Хонгконг дахь сэтгүүлчид нь хамтарсан мэдээлэл гаргаж байсныг уншигч та санах байх.

“Bloomberg” энэ удаад “Голомт” банкны бүхий л маргаантай асуудлыг ёстой л илэн далангүй дэлгэсэн. Тухайлбал, аудиторуудын дүгнэлтүүд, захирлуудын маргаан, зөрчил буруу зөрүү мэдээллүүдийнх нь хор уршиг, гадаадын хөрөнгө оруулагч нарыг хэрхэн хуурч мэхлэж байсан тухайгаар тус мэдээлэл эхэлнэ.

Зөвхөн үүгээр ч зогсохгүй “Иточу” групптэй хийсэн алтны тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн болон түүнээс гарсан хор уршиг санхүүгийн хүндрэлүүдийг хэрхэн авчирсан, хөрөнгө оруулагч нартаа амалсан амлалтуудаасаа хэрхэн буцаж байсан болон Лондонгий арбитрын шүүх, Монгол Улсын шүүхэд “Голомт” банкнаас авлагатай хөрөнгө оруулагч нар хэдий хэмжээний мөнгийг нэхэмжилж байгаа зэргийг ч нуулгүй дэлгэжээ. “Bloomberg” мэдээлж байгаагаас дурдвал өнөөдрийн байдлаар “Голомт” банк хөрөнгө оруулагчиддаа 90,000,000 ам.долларын өглөгтэй байгаа бөгөөд үүнийгээ өгч чадахгүй шүүхийн байгууллагуудад хандаад байгаа аж. Үүнээс дурдвал“Swiss” Bank – 22 сая ам.доллар

ADIC (Абу Дабигийн хөрөнгө оруулалтын зөвлөл) – 36,2 сая ам.доллар

“Itochu” – 43 сая ам.доллар

“Swiss-Mo”, “Trafigura” зэрэг “Голомт” банкны хувьцаа эзэмшигчид авлагатайгаа мэдээлсэн ч тодорхой тоо дурдаагүй байна. Үүнээс гадна тус банк 2007 оны наймдугаар сараас 2008 оны тавдугаар сарын хооронд хийгдсэн мөнгөн гуйвуулгын “SWIFT” гүйлгээний түүх болох 6,800 file устгагдсан байхыг илрүүлсэн байна. Эдгээр гүйлгээ нь Япон руу хийгдсэн байх бөгөөд бичилтүүд бүгд устсан ба эдгээрийг хийсэн хүмүүс нь одоог хүртэл “Голомт” банкинд ажлаа хийж байгаа тухай “PricewaterhouseCooper LLP” хэмээх аудитын компанийн дүгнэлтэд дурдагдсаныг тэд дэлгэсэн юм. Мөн тэд хөндлөнгийн шинжээчдийн ажиллах нөхцөл бололцоог “Голомт” банк ихээхэн боогдуулж байсан тухай дурджээ.

Үүнээс олон ч баримтыг дэлгэж болохыг эх сурвалжууд дурдаж байгаа. Мөн “Голомт” банкны захирлаар ажиллаж байсан Жон Фининганы гаргах гэж байсан мэдээллүүдийг Монгол банкны захирал Н.Золжаргал хэрхэн яаж ятгаж байж болиулсан тухай ч сийрүүлснийг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Манай арилжааны толгой банкны нэг ийнхүү дэлхий нийтэд шившигээ хутгаад зогсохгүй Монгол Улсын нэрийг дэлхий нийтэд гутаасан хэрэг болно.

6666

index

Санал болгох мэдээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн …