Хүнсний гол нэрийн барааны үнэ /2-р сарын 5-ны байдлаар/

index2014 оны 2-р сарын 5-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.1 хувиар буурсан байна.

   Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, үхрийн ястай мах  0.2 хувь, үхрийн цул мах 0.5 хувь, адууны мах 2.0 хувь, ямааны мах 0.1 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхоос  хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн ястай мах 0.4 хувь, үхрийн цул мах 0.6 хувиар буурч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.

2014 оны 2-р сарын 5-ны байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7365 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн /ястай/ мах 8365 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6500 төгрөг, ямааны мах 5675 төгрөгийн үнэтэй байв.

   Гурилын үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.3 хувиар өсч, дээд зэргийн савласан гурил 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурил, 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.

   Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх  сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 2.9 хувиар өссөн байна.

   Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцаа 0.4 хувиар  өсч, сонгино 0.4 хувь, лууван 1.1 хувь, төмс 1.6 хувь, манжин 2.5 хувиар буурсан байна.

Өмнөх 7 хоногийнхоос төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.

   Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 5-ны байдлаар өмнөх сарынхаас задгай сүүний үнэ 1.0 хувиар өсч, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч,  задгай сүүний үнэ болон “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …