Эр хүн таалагдсан бүсгүйгээ уяраахын тулд туйлын ялдамхан байх зэргээр янз бүрийн арга мэх хэрэглэдэг. Гэвч зорьсондоо хүрсэний дараа дөнгөж саяхан илж таалан, ялдам үг хэлж байсан эр хөндий хүйтэн болох нь байдаг. Олон охид хүүхнүүд ийм дүр төрхтэй тулгарч байсан байх. Эмэгтэй хүнийг чихээрээ дурладаг гэдэг. Эр хүн сайхан үг хэлэх тусам хүүхнүүд түүнд улам хүчтэй дурлах нь бий. Үүний сацуу хайртай залуугийнхаа үг яриа хийж буй үйлдэлтэйгээ зөрж байгааг ч анзаардаггүй. Тиймээс бүсгүйчүүдэд анхааруулахад:
– Хэрэв хайртай гэж андгай тавиад байсан хархүү чинь хоёр долоо хоног алга болсны эцэст ирээд цаг зав маш их давчуу байсан тул уулзах
боломж олдсонгүй гэвэл бүү итгэ. Тэрээр хүсээгүй учир чам руу ирээгүй гэж ойлгож болно. Цаадахь чинь ажил төрөл гэхээсээ илүү өөр эмэгтэйтэй байсан, найз нөхөдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөсөн байх өндөр магадлалтай.
– “Хайртай”-гаа илэрхийлэх тусам хайртай болчихдоггүй. Үнэн чанартаа сайхан үгний цаана зөвхөн сексийн цангаагаа тайлах гэсэн хүсэл нуугдаж байж болзошгүйг бүү мартаарай. Хайртай залуугаа юу юугүй эцэг эх, ойр дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ танилцуулах хэрэггүй. Жинхнээсээ дурлаагүй харчууд эмэгтэйнхээ найз бүсгүйнхээ хувийн амьдралыг сонирхдоггүй. Энэ талаар туршаад түүнээс асуу. Ямар нэгэн шалтаг хэлээд эвтэйхэн мултрах гэх вий.
-”Хайртай” гэж буй залуутайгаа хаашаа ч хамт явах санал бүү хэл. Кино, жүжиг үзвэр үзье ч гэх юм уу. Тэгвэл цаадах чинь надтай хамт байх нь уйтгартай байна уу” гэдэг ч юм уу ямар нэгэн үндэслэлтэй ч юм шиг тайлбар, шалтаг хэлнэ.
-Амьдралд тань ямар нэгэн асуудал гарах эсвэл өвдөж зовоход түүнийг түшиг болно гэж найдах хэрэггүй. Хоосон горьдлого. Тэрээр бие чинь өвдсөнийг мэдээд, хуурмаг үгээр тал зассаны дараа хэсэгтээ алга болно. Ирэхдээ /энэ үед эдгэрсэн байна/ мөн л ажил ихтэй байсан тухай үлгэрээ ярина. Гэнэт ирж, гэнэт алга болдог хайртынхаа жинхэнэ хаяг, гэрийн утас, ажил төрлийг хүүхнүүд бараг мэддэггүй. Учир нь зуурдын харьцааг эрхэмлэдэг эрчүүд сонгосон эмэгтэйдээ хэзээ ч үнэнээ хэлдэггүй. Гэм зэмгүй мэт хэрнээ хүний хамгийн нандин зүйл болох сэтгэлийг хулгайлдаг иймэрхүү эрчүүдээс болгоомжлоорой.