Олимпийн бамбар аслаа

Олимпийн бамбарыг асаах мөчид хэн энэхүү хүндтэй үүргийг биелүүлэх бол гэдгийг үзэгчид өөр хоородноо таамаг дэвшүүлж байсан юм. Олны эргэлзээг тайлах торгон агшин тохиоход Сочигийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнд талбайн теннисийн Grand Slam-ын дөрвөн удаагийн аварга Мария Шарапова олимпийн бамбарыг барин гүйсээр орж ирлээ.

Ингээд тэрбээр бамбарыг тулгуурт харайлтын олимп, дэлхийн аварга Елена Исинбаевад буухиалан өгснөөр цааш ОХУ-ын Хөдөлмөрийн баатар, греко-роман бөхийн тамирчин Александр Карелинт, олимп, тив, дэлхийн аварга, хэмнэлт гимнастикийн тамирчин Али́на Каба́евад шилжүүллээ. Харин Али́на Каба́ева бамбарыг олимпийн гурван удаагийн алтан медальт, дэлхийн арван удаагийн аварга, уран гулгалтын тамирчин Ирина Роднина болон олимпийн гурван удаагийн аварга мөсөн хоккейн алдарт хаалгач Владисла́в Третья́к нарт буухиалан өгч тэд өвлийн олимпийн бамбарыг асаалаа.

54ihv7mjdbenlfeuor4qq4jgs4

6remgougthlnaasigmfpvv83e2

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …