Хааяа шар айрагдах нь эрчүүдэд сайн

5(312)Гэхдээ шар айраг бус харин найз нөхөдтэйгөө уулзан ууж ярьж хөөрөх нь сэтгэлзүйн хувьд эр хүнд ашигтай тустай аж. Сэтгэл нийлсэн нөхөдтэйгөө сайхан пиводах үед эр хүний уураг тархи амарч сэтгэлийн дарамт ачаалалаас чөлөөлөгддөг гэж судлаачид баталжээ.

Эр хүн найз нартайгаа уулзах хүртлээ өөртөө дотроо маш олон асуудал бухимдал ачаалалыг тээж хадгалж явдаг. Үүнийгээ хадгалаад байх нь бүр хортой тул цаанаасаа салж амрахыг шаарддаг аж. Харин үүнд нь пиводалт тусалдаг гэнэ. Гурван аяга шар айргийн дараа эрчүүд дотроо хуримтлагдсан уур бухимдал бүхнээ ил гаргаж сэтгэлзүйн нарийн асуудлаа хуваалцдаг. Илэн далангүй яриа найрсаг уур амьсгал нь эр хүний сэтгэлзүйд маш сайнаар нөлөөлдөг нь батлагджээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …