Аргын тоололын 2сарын 9-ны ням гараг, билгийн тоололын уаан бар сарын шинийн 9-ны адьяа гараг, 5 шар мэнгэтэй, огторгуйсуудалтай, хүчин төгсөхийн барилдлагатай цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 8:08 цагаас мандаж, 18:04 цагт жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. гэж дорнын зурхайд өгүүлжээ.