“Голомт” Монголын нэрийг дэлхий нийтэд гутаалаа

28353_45724Эрх баригчид болон манай банк санхүүгийн тухай бидний мэдэж чадаагүй нууцуудыг гаднынхан дэлгэх нь цөөнгүй бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогтын гадаадын банкин дахь оффшир дансыг гаднын сэтгүүлчид дэлхий нийтэд дэлгэж байсан билээ. Харин энэ удаад эрх баригчдын халаасны гэгдэх, тэднийг санхүүжүүлэгч хэмээх “Голомт” банкны олон нууц булхайг дэлхийн хамгийн нөлөө бүхий санхүүгийн гол мэдээнүүдийг өгдөг “Bloomberg” баримтаар дэлгэлээ. Үүнээс өмнө тус банкны нууц булхайг  “Ройтерс” агентлаг мэдээлж Лондон, Москва, Хонгконг дахь сэтгүүлчид нь хамтарсан мэдээлэл гаргаж байсныг уншигч та санах байх. “Bloomberg” энэ удаад “Голомт” банкны бүхий л маргаантай асуудлыг ёстой л илэн далангүй дэлгэсэн. Тухайлбал, аудиторуудын дүгнэлтүүд, захирлуудын маргаан, зөрчил буруу зөрүү мэдээллүүдийнх нь хор уршиг, гадаадын хөрөнгө оруулагч нарыг хэрхэн хуурч мэхлэж байсан тухайгаар тус мэдээлэл эхэлнэ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй “Иточу” групптэй хийсэн алтны тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн болон түүнээс гарсан хор уршиг санхүүгийн хүндрэлүүдийг хэрхэн авчирсан, хөрөнгө оруулагч нартаа амалсан амлалтуудаасаа хэрхэн буцаж байсан болон Лондонгий арбитрын шүүх, Монгол Улсын шүүхэд “Голомт” банкнаас авлагатай хөрөнгө оруулагч нар хэдий хэмжээний мөнгийг нэхэмжилж байгаа зэргийг ч нуулгүй дэлгэжээ. “Bloomberg” мэдээлж байгаагаас дурдвал өнөөдрийн байдлаар “Голомт” банк хөрөнгө оруулагчиддаа 90,000,000 ам.долларын өглөгтэй байгаа бөгөөд үүнийгээ өгч чадахгүй шүүхийн байгууллагуудад хандаад байгаа аж.
 Үүнээс дурдвал“Swiss” Bank – 22 сая ам.доллар
ADIC (Абу Дабигийн хөрөнгө оруулалтын зөвлөл) – 36,2 сая ам.доллар
“Itochu” – 43 сая ам.доллар
 “Swiss-Mo”, “Trafigura” зэрэг “Голомт” банкны хувьцаа эзэмшигчид авлагатайгаа мэдээлсэн ч тодорхой тоо дурдаагүй байна.

Үргэлжлэлийг   http://uls.mn/medee/13571 энд дарж уншина уу…

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …