Дотоод худалдааны нийлбэр дүн 2013 оны эцсийн байдлаар 6.6 их наяд төгрөг давсан байна

imagesМонгол Улсын Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн оны эдийн засгийн зарим үзүүлэлтийг танилцуулж эхлээд байна. 2013 оны 12 дугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын жижиглэн худалдааны үзүүлэлт сүүлийн гурван жилийнхээ дээд түвшинд хүрч өссөн үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн оны үзүүлэлтийг өмнөх 2012 онтой нь харьцуулахад 32.1 хувиар, харин 2011 оныхоос 60.2 хувиар өссөн байна.

Дээрх үзүүлэлтээс харахад 2013 онд Монгол Улсад 1.9 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг жижиглэнгээр худалджээ. Бөөний худалдааны үзүүлэлт ч сүүлийн гурван жилийнхээ дээд түвшинд хүрч, жилийн 29.9 хувиар нэмэгдсэн байна.

Тухайлбал өнгөрсөн 2011 онд 2.6 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр борлуулж байсан бол 2013 онд 4.7 их наяд болж өсчээ. Ингэснээр Монгол Улсын дотоод худалдааны нийлбэр дүн 2013 оны эцсийн байдлаар 6.6 их наяд төгрөг давсан байна.

index


Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …