Бүсгүйчүүдийн “цэвэршилт”-ийг хойшлуулах

imagesХүүхнүүдийн климакс эрт эхлэхэд генетик шалтгаанаас гадна орчны нөлөө их байдаг. Гэхдээ амьдралын эрүүл хэв маяг нь эмэгтэй хүний залуу насыг илт урт хугацаагаар хадгалах боломж олгоно.
Эмч нар климаксын(цэвэршилт) хугацаа залуужиж, 37 насныхан ч энэ асуудалтай тулгарч байгааг анхааруулж байна.

Залуу бүсгүйчүүдийн организм эрт хөгширч, гормоны дутагдалд орж байгаа аж. Сарын тэмдэг эрт арилах (40 наснаас өмнө), климакс харьцангуй эрт эхлэх нь (44 наснаас өмнө) ихэвчлэн (50-75%) удамшилын шалтгаантай байдаг.
Гэхдээ эдгээр нь гормоны дутагдал, цусны өвчин, тамхины хэрэглээ, хүүхэд насны стресс, хоолны хатуу дэглэмтэй холбоотой байж болно. Эмч нар климаксыг (цэвэршилт) хойшлуулах аргуудаас зөвлөж байна.

Үүнд: тамхи татахгүй байх, ил гал дээр бэлтгэсэн хоол, утсан бүтээгдэхүүнээс татгалзах, нойроо бүрэн бүтэн авах, биеийн ачаалал ихтэй дасгалын оронд ачаалал бага дасгалууд хийх зэрэг болно. Эмэгтэй хүн залуу сайхан хэвээрээ урт удаан хугацаагаар байх гол нөхцөл нь бэлгийн гормон гэнэ. Иймд эмэгтэй хүн гэр бүлийн болон бэлгийн амьдралаа зөв жолоодож чадвал гоо сайхан байх угтвар нөхцөл нь юм.

index

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …