“Номгон IX” ордын ногдол ашгаас 65 хувийг хүртэнэ

Өмнөговь аймгийн  нутагт орших “Номгон IX” талбайд “Сансарын геологи хайгуул” компани газрын тосны хайгуул хийж байгаа билээ.  Газрын тосны газар болон тус компанийн хооронд 2014 онд Бүтээгдэхүүн хуваах гэрээг баталлаа. Уг гэрээнд сард олборлосон гэрээт түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээг 5000-аас эхэлж тав, таван мянгаар өсгөх, хуваах тосны хувийг тав, таван хувиар нэмэгдүүлж Гэрээлэгчид ногдох хувийг 35, Монголын Засгийн газарт ногдох хувийг 65-д хүргэх, олборлолт эхэлсний урамшууллыг 500 мянган ам.доллар болгох, олборлолт нэмэгдүүлсний урамшуулалд шатлал бүрт 300 мянган ам.доллар өгөхөөр болжээ.
эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

“Эрдэнэс тавантолгой” ХК нээлттэй хувьцаат компани болох, IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

​ “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын аудитын “БДО” (BDO) компани болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-тай хамтран …